- Английн хүүхдийг ивээх сан, Дархан-Уул аймаг дахь хүүхдийн "Өсөх нахиа" төвтэй хамтран "Хаягдал цаас ашиглан шахмал түлш бэлтгэх" төслийн хүрээнд албан байгууллагуудаас хаягдал цаас цуглуулан, дээрх төвийн хэрэгцээнд шахмал түлш бэлтгэж нийлүүлж байлаа.
- Норвегийн тусламжийн байгууллагын санхүүжилтээр "Байгаль орчны сургалт, сурталчилгаа" төсөл хэрэгжүүлж, Дархан дахь ХААИС дээр сургалтын сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий Байгаль орчны сургалт сургталчилгааны төвийг байгуулсанаар оюутан сурагчид төдийгүй, иргэдэд зориулсан сургалт зохион байгуулах боломжтой болсон.
- Дэлхийн Зөн ОУБ-ын Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж, дахин ашиглах арга техникийг ард иргэдэд эзэмшүүлэх нь" төслийн хүрээнд Дархан сумын гэр хорооллын 40 айлын хэмжээнд ахуйн хог хаягдлаа ангилан ялгаж, дахин ашиглах чиглэлээр загвар бий болгосон.
- Европын холбооны ТАСИС хөтөлбөр, Дархан-Уул аймаг дахь ХАА-н нэвтрүүлэх төвтэй хамтран "Газрын элэгдэл эвдрэлийн хэмжээг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх" төслийн хүрээнд Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн хашаанд цэцэрлэгт хүрээлэн бий болгож тохижууллаа.
- Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын санхүүжилт бүхий "Хараа голын бургасан төглийг сэргээх" төслийн хүрээнд Дархан суманд Хараа голын эргийн дагуу 6 га газарт бургас тарь нөхөн сэргээлт хийсэн.
- Канадын сангийн санхүүжилтээр "Эрүүл орчин-Эрүүл амьдрал" төслийн хүрээнд Монгол оронд ургадаг чимэглэлийн болон жимсний мод бутны цуглуулгийг бий болголоо.
Thursday, April 23, 2009
Сүүлийн жилүүдэд хийгдсэн ажлууд
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment