Э-шуудан : eco_mn@chinggis.com
Утас: 99073436
Шуудангийн хайрцаг : Дархан-Уул аймаг, Төв шуудан 665
Thursday, April 23, 2009
Сүүлийн жилүүдэд хийгдсэн ажлууд
- Английн хүүхдийг ивээх сан, Дархан-Уул аймаг дахь хүүхдийн "Өсөх нахиа" төвтэй хамтран "Хаягдал цаас ашиглан шахмал түлш бэлтгэх" төслийн хүрээнд албан байгууллагуудаас хаягдал цаас цуглуулан, дээрх төвийн хэрэгцээнд шахмал түлш бэлтгэж нийлүүлж байлаа.
- Норвегийн тусламжийн байгууллагын санхүүжилтээр "Байгаль орчны сургалт, сурталчилгаа" төсөл хэрэгжүүлж, Дархан дахь ХААИС дээр сургалтын сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий Байгаль орчны сургалт сургталчилгааны төвийг байгуулсанаар оюутан сурагчид төдийгүй, иргэдэд зориулсан сургалт зохион байгуулах боломжтой болсон.
- Дэлхийн Зөн ОУБ-ын Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж, дахин ашиглах арга техникийг ард иргэдэд эзэмшүүлэх нь" төслийн хүрээнд Дархан сумын гэр хорооллын 40 айлын хэмжээнд ахуйн хог хаягдлаа ангилан ялгаж, дахин ашиглах чиглэлээр загвар бий болгосон.
- Европын холбооны ТАСИС хөтөлбөр, Дархан-Уул аймаг дахь ХАА-н нэвтрүүлэх төвтэй хамтран "Газрын элэгдэл эвдрэлийн хэмжээг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх" төслийн хүрээнд Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн хашаанд цэцэрлэгт хүрээлэн бий болгож тохижууллаа.
- Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын санхүүжилт бүхий "Хараа голын бургасан төглийг сэргээх" төслийн хүрээнд Дархан суманд Хараа голын эргийн дагуу 6 га газарт бургас тарь нөхөн сэргээлт хийсэн.
- Канадын сангийн санхүүжилтээр "Эрүүл орчин-Эрүүл амьдрал" төслийн хүрээнд Монгол оронд ургадаг чимэглэлийн болон жимсний мод бутны цуглуулгийг бий болголоо.
Байгаль судлалын төвийн танилцуулга
Дархан-Уул аймаг дахь "Байгаль Судлалын Төв" төрийн бус байгууллага нь орон нутагт байгаль орчны сургалт сурталчилгаа, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, төвийн тэргүүн, гишүүд, дэмжигчдийн оролцоотойгоор нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага юм.2000 оны 8 сарын 8-ны өдөр анх байгуулагдсан. Улсын бүртгэлийн дугаар 1763, регистерийн дугаар 1005758.
Үйл ажиллагааны чиглэл
- Байгаль хамгаалах сургалт сурталчилгаа
- Доройтсон газрын нөхөн сэргээлт
- Доройтсон газрын нөхөн сэргээлт болоод мод бут тарьж орчноо ногооруулах чиглэлээр зөвлөх, ногоон байгууламжийн тохижилтийн зураг гаргах, тохижилтийн ажлыг гэрээгээр гүйцэтгэх
- Орон нутаг дахь байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр жижиг төсөл хэрэгжүүлэх
- Доройтсон газрын нөхөн сэргээлт
- Доройтсон газрын нөхөн сэргээлт болоод мод бут тарьж орчноо ногооруулах чиглэлээр зөвлөх, ногоон байгууламжийн тохижилтийн зураг гаргах, тохижилтийн ажлыг гэрээгээр гүйцэтгэх
- Орон нутаг дахь байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр жижиг төсөл хэрэгжүүлэх
Subscribe to:
Posts (Atom)
